Login






Terms of Use


1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх)-өөр нэг талаас ANN (цаашид “Компани” гэх) нь интернет сайт болох www.ann.mn вебсистем дээр үзүүлэх үйлчилгээний нөхцөлийг нийтэлж байна.

1.2. Ann.mn сайтын үйлчилгээг Хэрэглэгч авахыг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна.

1.3. Энэхүү нөхцөл нь Хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч” гэх) сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.

1.4. Энэхүү нөхцөлд өөрөөр заагаагүй бол дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

  • Компани –ANN;
  • Вебсайт –    www.ann.mn
  • Хэрэглэгч – энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөн Компанийн үйлчилгээг авч буй хувь хүн болон хуулийн этгээд;
  • Ann.mn үйлчилгээ – сайтын туслалцаатай Компанийн үзүүлж буй төлбөртэй болон төлбөргүй бүх үйлчилгээ.

1.5. Хэрэв Хэрэглэгч нь энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй бол сайтаар үйлчлүүлэхгүй байх эрхтэй. dreamshop.mn -ээр үйлчлүүлснээр Хэрэглэгч энэхүү нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно.

1.6. Вебсайт нь түүний үндсэн болон туслах цэсүүдэд байршсан мэдээллийг хэрэглэгчдэд санал болгох, сонирхсон мэдээллээ төлбөртэй болон төлбөргүй авах, тооцоо хийх боломжийг олгоно.

1.7. Цахим худалдааны тэмдэгтүүд нь ANN ХХК –ний өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь Брэндүүдийн өмч болно. Энэхүү вебсайтын лого, нэр бусад загварыг хуулах , олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

 

2. ХЭРЭГЛЭГЧ

2.1 Хэрэглэгч нь 16 насанд хүрсэн хувь хүн байх бөгөөд вебсайтыг гар утас, компьютер болон бусад интернэтэд холбогдох төхөөрөмжиндөө нээж ашиглах боломжтой.

2.2 Хэрэглэгчийг бүртгэлтэй хэрэглэгч, бүртгэлгүй хэрэглэгч гэж ангилна.

 

3. БҮРТГЭЛТЭЙ ХЭРЭГЛЭГЧ

3.1 Хэрэглэгч нь вебсайтад Нэвтрэх нэр болон Нууц үгийг үүсгэн өөрийн бүртгэлээ нээснээр бүртгэлтэй хэрэглэгч болно.

3.2 Хэрэглэгч нэг л бүртгэлтэй байхыг зөвшөөрнө.

3.3 Бүртгэлтэй хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч төлбөртэй мэдээлэл үзэх боломжтой.

3.4 Бүртгэлтэй хэрэглэгч нь вебсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

 

4. БҮРТГЭЛГҮЙ ХЭРЭГЛЭГЧ

4.1 Хэрэглэгч нь вебсайтад өөрийн бүртгэлийг үүсгэх шаардлагагүй.

4.2 Бүртгэлгүй хэрэглэгч вебсайт дээрхи төлбөргүй бүх мэдээлэлтэй танилцах боломжтой.

 

5. БҮРТГЭЛТЭЙ ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ

5.1 Хэрэглэгч вебсайтад бүртгүүлэх үед өгсөн мэдээлэл нь хэрэглэгчийн хувийн мэдээлэл байна.

5.2 Хэрэглэгч вебсайтыг ашиглахын тулд өгөх шаардлагатай мэдээллийн төрөл, хэлбэрийг вебсайтад ойлгомжтой байдлаар оруулах замаар Хэрэглэгчээс мэдээллийг нь Үйлчилгээ үзүүлэгч авна.

5.3 Хэрэглэгч нь хувийн мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй бөгөөд ийнхүү үнэн зөв оруулаагүйтэй холбоотой хариуцлага, эрсдэлийг Хэрэглэгч өөрөө хүлээнэ.

5.4 Үйлчилгээ эрхлэгч нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг үйлчилгээний нөхцөл болон хууль тогтоомжинд зааснаас бусад тохиолдолд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахгүй.

5.5 Хэрэглэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу аль эсвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд олгоно.

 

6. ХЭРЭГЛЭГЧИД ҮЙЛЧИЛЭХ

6.1 Хэрэглэгч 24 цагийн турш вебсайтыг ашиглан Үйлчилгээ эрхлэгчээс дараах үйлчилгээг авах эрхтэй:

6.1.1 Вебсайт дахь төлбөргүй бүх мэдээлэлтэй танилцах

6.1.2 Вебсайт дахь төлбөртэй бүх мэдээлэлтэй танилцах

6.1.3 Төлбөртэй мэдээлэлд төлбөр төлөн үзэх

6.1.4 Бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, хүргэлтээр авах хүсэлт явуулах

 

7. ШИМТГЭЛ, ХУРААМЖ ТӨЛБӨР

7.1 Хэрэглэгчээс авах цахим төлбөр тооцооны үйлчилгээний хураамжийн хэмжээг үйлчилгээ эрхлэгчийн баталсан шимтгэл, хураамжийн нөхцөлөөр тогтоох ба вебсайтад ил харагдахуйцаар байршуулна.

7.2 Үйлчилгээ эрхлэгч нь шимтгэл хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах эрхтэй.

7.3 Харилцагч болон хэрэглэгч этгээдээс авах үйлчилгээний шимтгэлийг тухайн этгээдтэй байгуулсан гэрээгээр зохицуулна.

 

8. ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ ҮЗЭХ

8.1 Хэрэглэгч төлбөртэй мэдээлэл үзэх бол вебсайтад өөрийн бүртгэлийг үнэн зөвөөр үүсгэсэн байна.

8.2 Төлбөртэй мэдээлэл үзэх бол зааврын дагуу төлбөрийг шилжүүлснээр мэдээлэл автоматаар харагдана.

8.3 Үйлчилгээ эрхлэгчийн зүгээс хамааралгүйгээр төлбөр төлөгдөх нь цуцлагдсан эсвэл саатсан бол Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй.

8.4 Нэг төлбөр төлөлтөөр тухайн 1 мэдээллийг харах боломжтой бөгөөд бусад мэдээлэл болгон төлбөр төлөгдсөнөөх үзэх эрх нь нээгдэнэ.

8.5 Хэрэглэгч төлбөртэй холбоотой санал, гомдол байвал харилцагчийн үйлчилгээний ажилтантай холбогдож мэдээлэл авах боломжтой.

 

9. ГЭРЭЭ ЦУЦЛАХ

9.1 Үйлчилгээ эрхлэгч нь дараах тохиолдолд Гэрээг цуцалж Вебсайт дахь бүртгэлийг нь хаах эрхтэй.

9.1.1 Үйлчилгээ эрхлэгчийн өмнө хүлээсэн үүрэг нь зөрчигдөхөөргүй бол Хэрэглэгчийн хүсэлтээр;

9.1.2 Хэрэглэгч Үйлчилгээ эрхлэгчид хуурамч, худал мэдээлэл өгсөн болох нь тогтоогдсон бол Үйлчилгээ эрхлэгчийн санаачилгаар;

9.1.3 Хууль тогтоомжинд заасан бусад тохиолдолд

 

10. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

10.1 Үйлчилгээ эрхлэгч нь урьдчилан мэдэгдэхгүйгээр энэхүү Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

10.2 Үйлчилгээний нөхцөл нь вебсайтын доор байрлаж байна.

10.3 Үйлчилгээний нөхцөл болон өөрчлөлтийн аль нэг заалтыг Хэрэглэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Хэрэглэгч сайтын үйлчилгээг ашиглахаа дуусгавар болгох үүрэгтэй. Хэрэглэгч сайтыг ашигласан хэвээр байгаа тохиолдолд нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

11. ХАРИУЦЛАГА

11.1 Үйлчилгээ эрхлэгч Үйлчилгээний нөхцөлийн дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл Гэрээг зөрчсөн бол үүнтэй холбоотой Хэрэглэгчид учирсан бодит хохирлыг бүрэн хариуцна.

11.2 Хэрэглэгч нь өөрийн дараах үйлдэл, эс үйлдэхүй, нөхцөл байдлын улмаас Үйлчилгээ эрхлэгч, бусад этгээдэд учирсан хохирлыг хариуцна.

11.2.1 Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй;

11.2.2 Үйлчилгээний нөхцөлийг мөрдөлгүй зөрчсөн;

11.2.3 Аливаа авч байгаа төлбөртэй үйлчилгээтэй сайн танилцаагүй;

11.2.4 Үйлчилгээг ашиглахдаа санаатай болон санамсаргүй шалтгаанаар өөрийн болон гүйлгээний мэдээллийг алдаатай, буруу оруулсан, шаардлагатай мэдээллийг оруулаагүй, баталгаажуулаагүй;

11.2.5 Гүйлгээний мэдээллийг бүрэн шалгалгүйгээр гүйлгээг баталгаажуулснаас мөнгийг буруу этгээдэд шилжүүлсэн, буруу дүнгээр шилжүүлсэн, эсхүл шилжүүлэх ёсгүй төлбөрийг шилжүүлсэн;

11.2.6 Өөрийн хувийн мэдээллээ буруу, худал оруулсан, бусдын хувийн мэдээллийг ашигласан;

11.2.7 Өөрийн хувийн мэдээлэл, нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг зэрэг мэдээллээ бусдад задруулсан.

11.2.8 Гүйлгээний мэдээллийг дамжуулах үед сүлжээний тасалдал, техникийн саатал үүссэн, Хэрэглэгчийн үүрэн утастай холбогдох техникийн саатал үүссэн, унтарсан, Үйлчилгээ эрхлэгчээс үл хамаарах шалтгааны улмаас гүйлгээ хийх боломжгүй болсон, гүйлгээ буруу хийгдсэн, Хэрэглэгч цэс болон зарыг буруу сонгосон, холбогдох баримт бичиг, гар утас, утасны симийг бусдад дамжуулсан, ашиглуулсан бол түүний улмаас учирсан хохирлыг Үйлчилгээ рэхлэгч хариуцахгүй.

11.3 Вебсайт дээрхи төлбөртэй болон төлбөргүй мэдээний үнэн зөв, бодит байдалд Үйлчилгээ үзүүлэгч баталгаа өгөх хянах боломжгүй юм.

11.4 Вебсайт дээрхи мэдээнд хэрэглэгчийн өгсөн үнэлгээ болон сэтгэгдэлд Компани хариуцлага хүлээхгүй.

11.5 Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчдийн хоорондын худалдан авалтын зохион байгуулагч биш болно. Вебсайт нь хэрэглэгчдийг мэдээллээр хангах зорилготой харилцааны вебсайт юм.

11.6 Төлбөртэй авсан мэдээлэлийн /үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хуулиар зөвшөөрөгдсөн байдал/ тайлбартайгаа нийцэх асуудал Үйлчилгээ үзүүлэгчийн хяналтаас гадуур байгаа болно.

11.7 Төлбөртэй мэдээлэл авахдаа анхаарал болгоомжтой байж эрсдэлээ тооцож сонголтоо хийнэ үү! Төлбөртэй мэдээлэл дэх зарын эзэн нь чадваргүй эсвэл өөр хүний/компаний дүр эсгэж байж болохыг анхаарна уу!  Хэрэглэгч вебсайтыг хэрэглэснээр дээрхи эрсдэлийг болон бусад Хэрэглэгчийн үйлдэлд Компани хариуцлага үүрэхгүй болохыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

11.8 Вебсайтыг буруу хэрэглэснээс гарсан хохирлыг Компани хариуцахгүй болно.

 

12. ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

12.1 Үйлчилгээ эрхлэгч нь Хэрэглэгчийн санал гомдлыг хүлээн авч ажлын 30 хоногт багтаан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.

12.2 Энэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбоотой үүсэх аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх ба зөвшилцөлд эс хүрвэл Монгол улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллага, эсхүл Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.


Successful!
Added to cart!
Please log in!    
Please log in!    
Saved!
Added!
Fill in the fields marked with *!